Үйлчилгээний нөхцөл ба Нууцлалын бодлого

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

"Sora" аппликейшнд байгаа мэдээлэл, зөвлөгөө нь таны эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой ба та бүртгүүлэх болон ашиглах явцдаа хэрэгцээт мэдээллийг зөв оруулснаар аппликейшнийг бүрэн ашиглах боломжтой болно.

Тус аппликейшнийг ашиглах нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг орлохгүй бөгөөд та өөрийн эрүүл мэндийн эрсдэл, тулгамдсан асуудлыг эмчийн үзлэг, зөвлөгөөний дагуу шийдвэрлэн, эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай.

Та Sora аппликейшнд бүртгүүлэх болон нэвтэрснээр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

 

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

НӨҮЛЭЖ ТРИЙ ХХК-ны SORA апп нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. 

Нууцлалын бодлого гэдэгт SORA аппликейшинд бүртгүүлсэн таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцлүүдийг тусгасан болно. 
 

Таны хувийн мэдээлэл

Та   Sora  аппликейшнийг app store болон play store-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

Та хэрвээ өөрийн оруулсан мэдээллийг устгахыг хүсвэл доорх хаягуудаар холбоо барьна уу үүнд:

Цахим шуудан: eejuudapp@gmail.com
Утас: 86008669 

Таны манай аппликейшинд оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх эрхтэй. Таны оруулсан мэдээллийг бид зөвхөн тантай холбоо барих, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах зэрэгт ашиглана.

 

Мэдээллийн хамгаалалт

Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас татгалзана уу.